БИД ХҮҮХДЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛЖ, ХӨГЖҮҮЛЖ, ЗӨВ ХҮНИЙГ “БҮТЭЭХ” НЬ МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА ЮМ
Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж, энэ салбарын ахмадууддаа болон ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа, хүүхдийн байгууллагын зүтгэлтнүүд Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Тодорхой цаг хугацаанд Хүүхдийн байгууллага гэх энэ том айлыг удирдаж хүүхдийн эрх, хамгаалал, гэр бүлийн хөгжил, залуучуудын хөгжлийн төлөө хууль, дүрэм журмын дагуу, бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг амжилттай батлуулж чадсан байдаг.
Монгол Улсын Засгийн газар гэр бүл, хүүхэд бүрд хүрч үйлчлэх хөгжил, хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, иргэн бүр өөрөөсөө гадна гэр бүлийн бусад гишүүдийн өмнө хариуцлагатай байх, хүлээсэн үүргээ биелүүлдэг байх, айл бүр ажилтай орлоготой, аз жаргалтай байх нөхцөлийг бүрдүүлэх, гэр бүлийн хөгжлийг дэмжих, хүүхэд гэр бүлтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллах болно.
Монголын үрс бүхэн инээж байг.