Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 09-нд гарсан ойн түймрийг өчигдөр 18:57 цагт бүрэн унтраажээ. 

Түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, мөн суманд үйл ажиллагаа явуулдаг “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн “Төмөртэйн” төмрийн хүдрийн уурхайн ажилчид, Тариа бригад, Хүдэр сумын мэргэжлийн ангийн нийт 115 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм. Урьдчилсан байдлаар тус түймэрт 104 га ойн талбай өртсөн байна.