Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд нийтлэгдсэн "ОХУ-ын төв талбай дээр Монгол Үндэсний бөхийн зодог, шуудаг өмссөн нэг этгээд дэвээ, шаваа хийж байгаа бичлэг" иргэдийн шүүмжлэлд өртөөд байна.
Учир нь бичлэг дээр гарч буй этгээд нь “Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярт зориулан Улаан талбайд дэвсэн анхны монгол хүн болсондоо баяртай байна” хэмээн бичиж, энэхүү үйлдлээ бахархал мэтээр харуулжээ. Харин тус иргэний үйлдэл нь Монголын үндэсний бөхийн өв уламжлал, ёс жаяг, сүр хүчийг гутаасан, хэт хөнгөн, хувь хүний шоу маягийн, хүндэтгэлгүй үйлдэл болсныг олон нийт шүүмжилж байна.
Учир нь Монголын үндэсний бөх бол зүгээр нэг спортын төрөл биш, монголчуудын түүх, соёл, язгуур уламжлалын бэлгэдэл юм. Зодог шуудаг өмсөж, бөхийн дэвээ, шаваа хийнэ гэдэг бөхчүүдийн олон жил дагаж, мөрдөж ирсэн ёс жаяг бөгөөд хаа хамаагүй, гудамж талбайд хийдэггүй ёс жаягтай.
Гэтэл Оросын төв талбайд Монгол үндэсний дээл хувцсаар бус харин Үндэсний бөхийн зодог шуудаг өмсөн, бөхийн дэвээ шаваа хийсэн нь Монгол Үндэсний бөхийн утга агуулга, язгуур утга санааг буруугаар ойлгуулж, Монголын соёлыг хөнгөн хийсвэр байдлаар гадаад ертөнцөд танилцуулж, Төр, түмнээ төлөөлөх эрхгүй нэгэн өөрийгөө төлөөлөгч мэт сурталчилсан ноцтой асуудал гэж үзэх хүмүүс ч олон байна. Харин тус этгээдийн энэхүү ёс бус үйлдлийн талаар Монголын Үндэсний бөхийн холбоо зэрэг холбогдох байгууллагууд одоогоор албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна.
ВИДЕО:
Яаая дээ энэ хүнийг хэдлээ😜🙈 pic.twitter.com/jYfxBfPMZ0
— Жаагий (@jagvaralmaa) May 11, 2025