Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “Цусаа бэлэглэе” үйл ажиллагааг зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “Цусаа бэлэглэе” үйл ажиллагааг зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас зохион байгуулж буй “Эрүүл бие, зохист харьцаа” аяны хүрээнд “Цусаа бэлэглэе” үйл ажиллагааг “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран зохион байгууллаа. 

Тус арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Шийдвэр гүйцэтгэх алба, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын нийт алба хаагчид цусаа бэлэглэсэн юм. Монгол Улсын хэмжээнд 2025 оны байдлаар 3000 гаруй идэвхтэй цусаа бэлэглэдэг Донор байгаагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Хүндэт Донор” төрснийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс онцоллоо. Энэ үеэр “Хүндэт Донор”-ын болзлыг нийт 35 удаа цусаа бэлэглэж байж хангадаг гэдгийг хэллээ.