ФОТО: Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх 2.4 километр замын хөдөлгөөнийг нээжээ

ФОТО: Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх 2.4 километр замын хөдөлгөөнийг нээжээ

Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаагийн авто зам хүртэлх 2.4 километр замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээжээ.

Одоо үргэлжлүүлэн явган хүний замыг тавих юм байна. Тус замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 7-нд хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байв. Энэ жил Дамбадаржаагаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчлэн хоёр талд нь явган хүний зам хийхээр болж, хэсэгчлэн өнгө, суурийн хучилтыг хийж байгаа билээ. Уг замын засварыг зургаадугаар сарын 1-нээс өмнө дуусгана гэж нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдэгдээд байна. Түүнчлэн Шаргаморьт, Хандгайт, Жигжид, Баянбулаг, Яргайт, Гоодой, Бэлх, Сэлхийн шар усны үерт эвдэрсэн замуудад зургаадугаар сарын 1-нээс өмнө нөхөөс хийж дуусгахаар төлөвлөжээ.