Хөсөгтөн хамтлагийн "Best of Khusugtun" анхны пянзны нээлт өнөөдөр болно

Хөсөгтөн хамтлагийн "Best of Khusugtun" анхны пянзны нээлт өнөөдөр болно

“Хөсөгтөн” хамтлаг "Best of Khusugtun" анхны пянзаа гаргажээ. Тус хамтлагийн пянзны нээлт өнөөдөр /2025.05.15/-ны өдөр 19:00 болох гэж байна. 

Тус хамтлаг өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд туурвисан уран бүтээлүүдийнхээ шилдгийг пянзандаа багтаасан байна. "Хөсөгтөн" хамтлаг нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Бүгд мэргэжлийн хөгжимчид гэдгээрээ онцлог. Тэд 2015 онд “Авьяаслаг Азичууд” шоу нэвтрүүлэгт оролцож, финалын шатанд шалгарч байсан. Түүнээс өмнө BBC телевизээс зохион байгуулдаг “BBC Prom 2011”-д эх орноо төлөөлөн оролцож, алдарт Albert Hall зэрэг дэлхийн томоохон тайзуудад үндэснийхээ язгуур урлагийн гайхамшгийг толилуулж байсан билээ.