Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охинтойгоо амарсан “Seven Nuga Resort”-ийн нэг хоногийн төлбөр 1.5 сая төгрөг гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охинтойгоо амарсан “Seven Nuga Resort”-ийн нэг хоногийн төлбөр 1.5 сая төгрөг гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй Ч.Өгөөмөр гэх бүсгүйн өөрийн цахим хаягтаа нийтэлсэн зургууд олны анхаарлыг татаад байгаа. Мөн тэрбээр нисдэг тэргээр ирж, салют буудуулан гэрлэх санал авсан бичлэгээ өөрийнхөө инстаграм хаягтаа оруулжээ.

Тус бичлэгт Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн харагдах бөгөөд амралтын газар нь Булган аймгийн Хялганат тосгонд байрлах "Seven Nuga Resort" амралтын газар хэмээн хүмүүс таамаглаж байгаа юм. Тодруулбал, Улаанбаатар хотоос 400 гаруй км-ын зайд орших Булган аймгийн Хялганат тосгонд байрладаг "Seven Nuga Resort" амралтын газрын гэр болон байшингууд нэг өдрийн 1.5 сая төгрөгийн үнэтэй байдаг бөгөөд Ерөнхий сайдын хүү бүтнээр нь түрээслэсэн гэх мэдээлэл байгаа юм.