Автотээврийн үндэсний төвөөс энэ сарын 19-нд автомашины улсын дугаарын дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна. Иргэд дараах зөвлөмжийн дагуу дуудлага худалдаанд оролцох боломжтой. Үүнд:
- Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө auction.transdep.mn системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.
- Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
- Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.
- Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
- Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн данс руу ажлын 7-10 хоногт буцаж орно.
Дуудлагаар худалдаалах улсын дугааруудыг доорх зургаас харах боломжтой.