"Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн ирэх долоо хоногт Монголд ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр боллоо" гэж АТГ-аас мэдээллээ

"Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн ирэх долоо хоногт Монголд ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр боллоо" гэж АТГ-аас мэдээллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо бэлэглэсэн байж болзошгүй тансаг хэрэглээ иргэдийн анхаарал, шүүмжлэлийг дагуулсаар байна. Улмаар энэхүү асуудал Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулж болзошгүй байна. 

Тэгвэл энэхүү үйл явдлын талаар АТГ-аас "Ерөнхий сайдын нэр дурдагдсан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийж байна" гэж мэдэгдлээ.  

АТГ-ын мэдэгдэлд, "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон иргэн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын талаарх цахим орчинд үүссэн мэдээллийг шалгуулахаар хандсан нэр бүхий иргэдийн гомдлыг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлэн шалгаж байна. Иргэдийн гомдолд нэр дурдагдсан О.Тэмүүлэн нь гадаад улсад амьдарч байгаа тул түүнийг хуульд заасан хугацаанд ирж тайлбараа өгөхийг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн болно. Энэ дагуу тэрээр ирэх долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр болсноо мэдэгдэв" гэжээ.