"10 саяын" гэх бичлэгт гарсан М гэх эрэгтэйг олж тогтоосон бөгөөд З.М-тай хүн худалдаалах гэмт хэргийн замаар холбогдсон эсэхийг тодруулахаар ажиллаж эхэлжээ

"10 саяын" гэх бичлэгт гарсан М гэх эрэгтэйг олж тогтоосон бөгөөд З.М-тай хүн худалдаалах гэмт хэргийн замаар холбогдсон эсэхийг тодруулахаар ажиллаж эхэлжээ

"10 саяыг шилжүүлсэн" гэх асуудалд холбогдсон "Төмөр замын газар"-ын дарга М.Онон нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандсан бол бичлэг хийж, цацсан З.М гэх иргэн нь хар тамхины хэргээр шалгагдаж байгаа нэгэн байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Өмнөх мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Тэгвэл "10 саяыг шилжүүлсэн" гэх бичлэгтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд бичлэг хийж түгээсэн З.М гэх 18 настай эмэгтэйг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эсэхийг тодруулах ажиллагааг явуулж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бичлэгт гарсан М гэх эрэгтэйг цагдаагаас олж тогтоосон бөгөөд тухайн эрэгтэй нь З.М гэх эмэгтэйтэй хүн худалдаалах гэмт хэргийн замаар холбогдсон уу зэрэг асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа гэх мэдээлэл байна. Мөн З.М нь бичлэг хийсэн нэр бүхий үйлчилгээний газраас гарч явахдаа бусадтай маргалдаж, зодолдсон хэрэгт холбогдсон байгаа юм. Тухайн зодооны хэрэгт холбогдсон хүмүүсийг ч цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ. Уг хэрэгт холбогдсон хүмүүс нь гэмтлийн зэргээ тогтоолгохоор шүүх эмнэлэгт хандаад байгаа аж. 

Харин З.М гэх эмэгтэйн бичлэгтэй холбоотойгоор уг бичлэгт гарсан хэмээгдэж байсан "Төмөр замын газар"-ын дарга М.Ононгийн нэр төрөө сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад хандсан хэргийг тусад нь шалгаж байгаа юм байна.