УСУГ: Хан-Уул дүүргийн таван хороонд маргааш хэрэглээний хүйтэн ус хязгаарлах тул ундны усаа нөөцлөхийг мэдэгдлээ

УСУГ: Хан-Уул дүүргийн таван хороонд маргааш хэрэглээний хүйтэн ус хязгаарлах тул ундны усаа нөөцлөхийг мэдэгдлээ

Ус сувгийн удирдах газраас графикт засварын ажил үргэлжилж байна.

Үүнтэй холбогдуулан 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 21:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 04:00 цагийн хооронд ХУД-ийн 1, 2, 15, 17, 18-р хорооны нутаг дэвсгэрийн орон сууц, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний хүйтэн усыг хязгаарлана. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна.

Ус хаах байршил:

  • 120 мянгат
  • 19-р хороолол
  • Наадам центр
  • Нархан хотхон
  • Жаргалант хотхон
  • Хурд хотхон
  • Гэгээнтэн хотхон
  • Төв цэнгэлдэх
  • Оргил рашаан сувилал орчим

Эх сурвалж: УСУГ