Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ олон нийтийн анхаарлыг татаж, нийгэм даяар шүүмжлэл дагуулаад байна. Иймд зарим иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж, мөн хүүхдийнхээ тансаг хэрэглээнд тайлбар өгөх, орлогоо нотлохыг шаардаж жагсаж байгаа юм. Өнөөдөр иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжиллээ.
