"64 хүнсний төв"-ийн замд 2 автомашин мөргөлдсөн ослыг гаргасан жолооч нар архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ

"64 хүнсний төв"-ийн замд 2 автомашин мөргөлдсөн ослыг гаргасан жолооч нар архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо "64 хүнсний төв"-ийн замд өнөөдөр /2025.05.16/ 07:00 цагийн орчимд суудлын 2 автомашин мөргөлдсөн осол гарчээ. 

Уг осолтой холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж Эх сурвалжийн мэдээлж буйгаар тээврийн хэрэгслийн жолооч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ. Осолд өртсөн хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учраагүй гэх урьдчилсан нөхцөл байдал тогтоогджээ.