Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн найз бүсгүйдээ авч өгсөн бэлэг цахим орчинд олны анхаарлыг татаж, иргэд ихээхэн бухимдаж байгаа. Тиймээс ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэнг орлогоо нотлохыг шаардан, Төв талбайд иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байгаа билээ.
Мөн жүжигчин О.Дөлгөөнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой хэмээн түүний эдэлж хэрэглэж байгаа зүйлсийн талаар цахим сүлжээнд мэдээлэх болсон. Үүнтэй холбоотойгоор түүнийг цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа цагдаагийн алба хаагчдыг өөрийн өрөөнд дуудаж, тайлбар мэдүүлэг өгчээ гэх агуулгатай мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдэж байгаа юм. Тэгвэл уг асуудлыг хуулийн байгууллагаас тодруулахад "Жүжигчин О.Дөлгөөн цагдаа нарыг дуудаж, өрөөндөө өргөдөл гомдлоо гаргасан зүйл байхгүй. Цахим сүлжээн цацагдсан зураг нь киноны зураг авалтын зураг байсан" гэлээ.