Х.Нямбаатар: Миний охины юу өмсөж, зүүхийг чи заахгүй

Х.Нямбаатар: Миний охины юу өмсөж, зүүхийг чи заахгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний 20 настай хүү найз бүсгүйдээ брэндийн цүнх, хувцас бэлэглэсэн тухай мэдээлэл цахим орчинд тавигдаж, олны дургүйцлийг хүргээд байгаа. Тэгвэл Ерөнхий сайдын үеэл Х.Нямбаатарын охин брэндийн цүнх, гуталтай зургаа инстаграммдаа тавьсан талаар хотын дарга Х.Нямбаатар хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.

Хотын дарга Х.Нямбаатар: "Ээж нь бизнес хийдэг. Миний хөрөнгө орлогын мэдүүлэг, компани, төлсөн татварыг та бүхэн нээлттэй мэдээллийн сангаас харчихна биз. 20-той охин ээжийнхээ цүнхийг бариад “Инстаграм”-д зураг тавих нь тийм болохгүй зүйл үү. Миний охины юу өмсөж, зүүхийг чи заахгүй" гэсэн юм. 

Ташрамд сонирхуулахад, охины барьсан цүнх, туфли ийм үнэтэй гэжээ. 

  • Miu Miu брэнд цүнх - 15 сая₮
  • Roger Vivier туфли- 2 сая