"Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх замыг амралтын хоёр өдөр хаана

"Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх замыг амралтын хоёр өдөр хаана

Энхтайваны өргөн чөлөөний авто замыг шинэчлэх ажлын хүрээнд нийслэлийн Баянгол дүүргийн 6, 8, 19 дүгээр хороо, 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас анхаарууллаа.