Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийн талийгаач эхнэрийг эцсийн замд нь үджээ

Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийн талийгаач эхнэрийг эцсийн замд нь үджээ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон нь энэ сарын 09-ний /2025.05.09/ өдөр Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас  унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. 

Энэ талаар Л.Орхон агсны ойрын хүн, "Өнөөдөр хайрт охиноо, хайрт дүүгээ, бас хайрт эгчээ эцсийн замд нь үдсэнд гүн эмгэнэл илэрхийлье. Ямар ч хэцүү байсан ээж хүн 3 хүүхдээ, ялангуяа амь шигээ хайрлаж байсан бага хүүхдээ орхиод явна гэж байхгүй нь тодорхой. Тэгээд ч Элчин сайд нөхрийнх нь талаар баримтууд олноор гарч ирж байгаа учраас энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэж, шударга ёс ялах болтугай гэж залбирч байна. Дипломат алба хэмээх нэр хүндтэй албаны цаана нуугдаж, хэргээ замхаруулах гэж бгаа бол Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, сайд энэ асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг туслалцаа үзүүлж, энэ гэр бүлийн сэтгэлийн зовлон шаналлыг бага ч гэсэн хугасална гэж найдъя. Найзуудаа, энэ постыг цааш нь шэйрлэж өгнө үү. Эрх дархтай хүмүүсийн өмнө энгийн ард иргэдийн эрдэнэт амь нас үнэгүйдэх ёсгүйг харуулцгаая" гэжээ.