Ардчилсан намын шинэчилсэн хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслийн хэлэлцүүлэг орон даяар өрнөж байна

Ардчилсан намын шинэчилсэн хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслийн хэлэлцүүлэг орон даяар өрнөж байна

Ардчилсан нам Монголын улс төрийн намуудаа манлайлж намын гишүүд дэмжигчдээрээ Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн төслөө хэлэлцүүлж санаа бодлыг нь тусгахаар дөрвөн бүст хуваагдан ажиллаж байна.

Бүсүүдийн ажлын хэсэг өчигдөр Налайх, Багахангай, Хэнтий, Ховд аймагт ажилласан бол өнөөдөр Багануур, Дорнод, Баян-Өлгий, Булган аймагт ажиллаж байна.

Орон даяар өрнөж буй хэлэлцүүлгийг нээж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал "Энэхүү Үндсэн дүрэм болон хөтөлбөрийн өөрчлөлт Ардчилсан намд бодит шинэчлэлийг авч ирнэ. Учир нь шинэчлэл гэдэг бол хэн нэгнийг солих бус, тоглоомынхоо дүрмийг намын гишүүд дэмжигчдийн оролцоо, идэвхийг үүгээр илүү нэмэгдүүлж хариуцлагажуулж байгаа юм. Түүнчлэн Үндсэн дүрэмээр Бодлогын зөвлөлийг байгуулж байгаа. Ингэснээр Нам, УИХ-ын гишүүд, УИХ дахь бүлгийг хооронд нь холбосон бодлгын ерөнхий зураглалыг бий болгоно. Үндсэн дүрмийн өөр нэг давуу тал нь аливаа үйл хэрэгт намын гишүүд дэмжигчдийн оролцоог ихээр нээж өгч байгаа. Намын хөтөлбөрийг боловсруулахдаа баруун төвийн үзэл баримтлалтай дэлхийн бусад улс орноос туршлага судалж байж боловсруулсан нэлээн чамбай төсөл болсон" гэв.