Эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх чиглэлд Европын холбоотой хамтарна

Эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх чиглэлд Европын холбоотой хамтарна

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Европын Холбоонооос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

"Европын өдөр”-ийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг тус уулзалтаар Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн арга хэмжээг дэлгэрэнгүй танилцуулж, цаашид Европын Холбоотой хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцов. Ялангуяа боловсролын салбарыг бэхжүүлэх, хүний нөөцийн шилжилтийг хийх замаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, чөлөөт зах зээлийн тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай бодлого, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Европын Холбоо болон гишүүн улс орнуудтай нягт хамтран ажиллахаа тэмдэглэв.

Элчин сайд нар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогыг дэмжиж ажиллах, тэр дундаа гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийллээ.