Мэргэжлээ зөв сонгох боломжийг олгох “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээг өнөөдрөөс эхлэн 21-ны өдрийг хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Өдөрлөгт төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, сургалтын төвүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж, залууст мэргэжлээ хэрхэн зөв сонгох, гадаад, дотоодын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, өөрийн хүсэлд тулгуурлан мэргэжлээ зөв сонгохын давуу тал, зөвлөгөө, оношлогоог үнэгүй өгөх юм. Мөн өдөрлөгийн үеэр боловсролын салбарын мэргэжилтнүүд хэлэлцүүлэг өрнүүлж, “Цонхоо нээ” төслийн “Тойрог” бэсрэг драмын жүжгийг тавина. Иймд эцэг эх, оюутан залуус, боловсролын салбарын төлөөлөл та бүхнийг энэхүү арга хэмжээнд урьж байна хэмээн Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.