"Улаанбаатар марафоны" энгэрийн дугаарыг Д.Сүхбаатарын талбайд олгох байсныг өөрчилжээ. Тодруулбал энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөөний хойд талын Захиргааны хаалгаар ороод зүүн гар талын тасалбар олгох хэсэгт
- 1.5 км,
- 5 км,
- 10 км-т бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгоно.
Энгэрийн дугаар олгох цэг 11:00-19:00 цагийн хооронд ажиллана. Энгэрийн дугаар олгох бусад байршил:
- Спортын төв ордон (1 давхарт)
- Соёлын төв өргөө (захиргааны хаалга, тасалбар олгох хэсэг)
- Нийслэлийн Хангарди ордон (Хан-Уул дүүрэг)
21 болон 42 км-ийн зайд гүйгчдэд энгэрийн дугаарыг Спортын төв ордон болон Хан-Уул дүүрэг дэх Хангарди ордонд олгож эхэлсэн. Мөн нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир спортын хороодын байранд 1.5 болон 5 км-т бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар олгож байна.