Энэ сарын 21, 22, 23-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо орно

Энэ сарын 21, 22, 23-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо орно

Тавдугаар сарын 21, 22, 23-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо орох талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

05-р сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. Тавдугаар сарын 22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, Тавдугаар сарын 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр, Тавдугаар сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, Тавдугаар сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +12...+17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25…+30 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.