Монгол Улсад анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах мэс заслыг амжилттай хийлээ

Монгол Улсад анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах мэс заслыг амжилттай хийлээ

УНТЭ-ийн М.Баярмагнай эмчээр ахлуулсан дотоод шүүрлийн мэс заслын баг TOETVA (Transoral Endoscopic Thyroidectomy Vestibular Approach) буюу амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг анх удаа амжилттай нэвтрүүлж, одоогоор хоёр дахь мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэжээ.

Энэхүү мэс засал нь дэлхийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид тооцогддог олон улсад өргөн хэрэглэгдэж буй шинэ арга бөгөөд арьсан дээр ил зүслэг хийлгүйгээр, амны хөндийгөөр дамжуулан дурангийн аргаар бамбай булчирхайд мэс засал хийдгээрээ онцлогтой аж. Мөн эмчлүүлэгчид мэс заслын дараа өвдөлт бага, эдгэрэлт түргэсэх, гоо сайхны талаас арьсан дээр ил сорвигүй зэрэг олон давуу талтай хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.