Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр дэх “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрын дуудлага худалдааг өнөөдөр /2025.05.21/ зохион байгууллаа.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор Б байранд танхим хэлбэрээр боллоо. Дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 төгрөг байсан бөгөөд нийт 27 иргэн, аж ахуйн нэгж оролцсон юм. Ийнхүү өнөөдрийн дуудлага худалдаагаар "Эхлэл брэнд" ХХК 9.3 тэрбум төгрөгөөр үнийн саналыг өсгөн хэлж худалдаж авлаа.