О.Хангай аваргын гэргий "Алдарт эхийн" одонгоор энгэрээ мялаажээ

О.Хангай аваргын гэргий "Алдарт эхийн" одонгоор энгэрээ мялаажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

Мөн энэ үеэр О.Хангай аваргын гэргий "Алдарт эхийн" одонгоор энгэрээ мялаажээ. Өмнө нь О.Хангай аварга өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Монгол улсын бүртгэлд бүртгүүлсэн л бол хүүхдийг нас барсан ч “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” энэ хуулинд хүүхдэд тооцож, энэрэнгүй хүнлэг зарчим, заалтыг тусгасан өөрчлөлтийг оруулаасай" хэмээж байв. Улмаар Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулсан байдаг.