П.Батчулуун эмчийн охин Б.Хонгорзул өөрийн цахим хуудсаараа дамжуулж аавыгаа зүрхний үйл ажиллагаа нь алдагдсаны улмаас 3-р эмнэлэгт хүргэгдсэн талаар өчигдөр мэдээлжээ.
Тэрбээр, "Олон өвчин хавсарсан, сүрьеэгээр өвдсөн аав маань зүрхний үйл ажиллагаа алдагдсанаар өнөөдөр түргэнээр III эмнэлэгт хүргэгдчихлээ. Даралт нь огцом хэлбэлзэж, байдал хүндрэхэд ХӨСҮТ-ийн зүгээс УГТЭ рүү яаралтай шилжүүлсэн байна. Олон өвчин хавсарсан, сүрьеэгээр өвдсөн аав маань зүрхний үйл ажиллагаа алдагдсанаар өнөөдөр түргэнээр III эмнэлэгт хүргэгдчихлээ. Даралт нь огцом хэлбэлзэж, байдал хүндрэхэд ХӨСҮТ-ийн зүгээс УГТЭ-рүү яаралтай шилжүүлсэн байна.
Аав маань зүрхний булчингийн үйл ажиллагаа ердөө 30% буюу зүрхний дутагдалтай гэж оношлогдоод 2 сар илүү хугацаа өнгөрсөн байна. Анх хоригдоод удалгүй эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд орж байсан. Өнөөдөр дахиад түргэнээр очлоо. Нөхцөл байдлыг ойлгон, түргэн хугацаанд ажиллаж байгаа 429-р хорих ангийнханд баярлалаа" гэжээ.