“Rio Tinto”-ийн дараагийн Гүйцэтгэх захирал болох магадлалтай хүмүүсийн тоонд Б.Болд багтжээ

“Rio Tinto”-ийн дараагийн Гүйцэтгэх захирал болох магадлалтай хүмүүсийн тоонд Б.Болд багтжээ

“Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал нь энэ онд ажлаа өгөхөөр болсныг пүрэв гарагт зарласан бөгөөд тус компани шинэ Гүйцэтгэх захирлаа хайж байгаа юм. 

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани болох “Rio Tinto” III улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцуулахаас өмнө Якоб Стаусхолмыг ажлаас нь чөлөөлж, шинэ захирал томилохоор төлөвлөж буй. Одоогоор тус компанийн дараагийн удирдагч болох хамгийн өндөр магадлалтай эрхмүүдийн тоонд “Rio Tinto”-ийн Төмрийн хүдрийн группийн захирал Саймон Тротт, Арилжаа хариуцсан захирал Баатарын Болд, Хөнгөн цагааны группийн захирал Жером Пекресс нар нэрлэгдэж байна.

Шинэ Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах явц дуусах хүртэл Якоб Стаусхолм албан тушаалаа үргэлжлүүлэн хашихыг тус компани мэдэгдэлдээ дурджээ. Мөн энэхүү албан тушаалд “Rio Tinto” гаднаас шинэ хүн хайхаас илүү дотоодоосоо томилох магадлал өндөр байгаа талаар гаднын хэвлэлүүд мэдээлж байна.