"Оргил худалдааны төв, зургаан буудал орчмын 25 га талбайд орон сууц барих ажил пүрэв гарагт эхэлнэ" гэв

"Оргил худалдааны төв, зургаан буудал орчмын 25 га талбайд орон сууц барих ажил пүрэв гарагт эхэлнэ" гэв

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг пүрэв гарагт буюу 29-ний өдөр эхлүүлэхээр болжээ.

Тодруулбал эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх юм. Эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалтыг газар зүйн байршлаар нь хэлбэл, 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд 4400 орчим айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ гэж албаны эх сурвалж хэлсэн юм.