Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагуудад хүүхдийн эрхийн чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийж байна

Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагуудад хүүхдийн эрхийн чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийж байна

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас Хүүхдийн эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг илрүүлэх, тогтоох, хамгаалах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн асрамж, халамжийн байгууллагуудад хяналт урьдчилан сэргийлэх шинжилгээ хийж ажиллаж байна.
 
Энэ хүрээнд ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийн баталсан удирдамжийн дагуу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны албан хаагчид, “Монголын хүүхдийн сан” хүүхдийн төвийн 1,2,3 салбар төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийж ажиллав.
 
Хяналт шинжилгээний хүрээнд “Эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх эрх”-ийн хэрэгжилт, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, арга хэмжээ зохион байгуулсан ажил, хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлсэн байдалтай газар дээр нь танилцаж, “Монголын хүүхдийн сан хүүхдийн төвийн албан хаагчид болон хүүхдүүдээс асуумж авч, хүсэлт гаргасан хүүхдүүдтэй ганцаарчлан уулзлаа.



Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө