Италид болсон өсвөрийн хөгжимчдийн уралдаанд Л.Ган-Эрдэнийн хүү Г.Гансүлд түрүүлжээ

Италид болсон өсвөрийн хөгжимчдийн уралдаанд Л.Ган-Эрдэнийн хүү Г.Гансүлд түрүүлжээ

Итали улсын Барлетта хотын Курси театрт энэ сарын 13-18-ны өдрүүдэд болсон өсвөрийн хөгжимчдийн 35 дахь удаагийн олон улсын уралдааны гоцлол хөгжимчний төрөлд өсвөрийн хийлч Г.Гансүлд тэргүүн байр эзэлжээ.

Монгол улсын Консерваторын хийл хөгжмийн ангийн сурагч, Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнийн хүү Г.Гансүлд нь шүүгчдээс 100 хувийн санал авч түрүүлсэн бөгөөд гала концертод шилдэг бүтээлээ толилуулсан байна. “Città di Barletta” хэмээх энэ уралдаанд Итали, Монгол, Япон, Франц, АНУ, Бразил, Узбекистан, Хятад, Өмнөд Солонгос зэрэг 25 орны 300 гаруй өсвөрийн хөгжимчин оролцсон бөгөөд Г.Гансүлдийг хийлийн багш, дэд профессор Ж.Энх бэлтгэн оролцуулжээ.