2025 оны тавдугаар сарын 15-нд Bayanaa Bayanbat хаягаас “Монголд 4 дэх засаглал сэтгүүл зүй гэж байхгүй, сэтгүүлч бас байхгүй. Шантааж хийж, хаалтайн гэрээ л хийнэ” гэсэн тайлбартай бичлэг түгээжээ. Уг бичлэгийг 153 реакц, 87 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 895 удаа цааш түгээсэн байна. Уг мэдээллийг Монголын баримт шалгах төв шалгаж, худал мэдээлэл болохыг баталжээ.
Тодруулбал, Баримт шалгах төвөөс, "Бичлэгт гарч буй хүмүүс сэтгүүлчид биш бөгөөд, бичлэгт гарч буй эрэгтэй нь өөрийн Enkhbayar Baka хаягаараа Туркээс бүтээгдэхүүн оруулж ирдэг бизнесийн үйл ажиллагааныхаа тухай тайлбарласан юм. Тэрээр, “Өчигдөр манай 4 эмэгтэй болон би байж байгаад доллар барьсан бичлэг хийсэн нь буруу утгаар тарсан тул тайлбар хийх шаардлага гарсан. Манай багийнхан 3 хоногийн өмнө Уран ган дээр уулзаж, 2 эмэгтэйгээ Турк рүү явуулах болсон. Нэг хүн доллар дайсан юм билээ. Түүнийг байриад “энэ жил цөмөөрөө алаад өгнө өө” гэж хэлж байсныг зургаа дахь хүн маань бичиж авсан юм байна. Түүнийг Цэнхэр үст Цэрэн эгч аваад постолсон нь хоёр мянга гаруй шэйртэй болсон байна. Бид Туркийн нано ногоон наалт оруулж ирдэг багийн гишүүд хүний захиас дайж авч явах гэж байсан үеийнх юм. Ингэж тайлбарлахгүй бол хүмүүс жагсаал цуглаантай холбож, буруугаар тайлбарлаж байна” гэжээ. Энэхүү мэдээллийг өгсөн эрэгтэйн дүрс бичлэгт зэрвэсхэн гарах бөгөөд харьцуулж үзэхэд мөн байна. Түүнчлэн 05 дугаар сарын 15-нд Ayko Bagdat нэртэй хаягаас “Tseren Enebish Та бид нартай Тэрэлж амралтын газарт One More International Турк Нано наалтны сургалтанд хамт суусан хүн байж яаж ийм увайгүй зүйлийг хийж чадаж байна…” гэсэн эхлэлтэй тайлбар оруулсан байна. Ийнхүү өөр үйл явдлын үеийн бичлэгийг “худалдагдсан сэтгүүлчид” гэх тайлбартай оруулсан нь олон нийтийг төөрөгдүүлсэн байна" гэжээ.