6-13 дугаар давхар хүртэл цахилгааны утас шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 85 иргэнийг гаргажээ

6-13 дугаар давхар хүртэл цахилгааны утас шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 85 иргэнийг гаргажээ

Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо орон сууцны байрны цахилгаан дамжуулах кабель утас шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 27-ны өдрийн 13:35 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчлыг  очиход тухайн байрны 6 дугаар давхраас, 13 дугаар давхар хүртэл цахилгааны утас шатаж байсныг  ажиллаж унтраасан.  Утаажилтын бүсээс 85  иргэнийг гаргажээ.