Замын голд шонгийн мод байршуулснаас болж автобус богино зайд эргэлт хийж чадахгүйд хүрч, автомашинтай иргэдэд хэрхэн хүндрэл учирч байгаа талаар бичлэг цахим орчинд олны анхаарлыг татаад байна.
ВИДЕО:
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Улсын хүүхэд залуучуудын театрын дэргэдэх туслах замыг өргөтгөхдөө замын голд гэрлийн шон байршуулжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "СХД-ийн худалдан авах ажиллагааны газраас сонгон шалгаруулалт хийж, гүйцэтгэгчээр “Баян өлзийт зам” ХХК шалгарч 2020 оны 7 дугаар сард гэрээ байгуулсан юм. Мөн өнөөдрийг хүртэл газар чөлөөлөлт бүрэн дуусаагүй, трасст өртсөн айлуудтай зөвшилцөж, сонсох ажиллагаа явуулж байна.Гэвч гүйцэтгэгч компани газар чөлөөлөлт дуусаагүй, цахилгааны шон шилжүүлэх зэрэг ажлууд бүрэн хийгээгүй хэсэгт хяналтын инженерийн зөвшөөрөлгүйгээр стандарт, нормыг зөрчиж, дур мэдэн ажлаа эхлүүлсэн байна. Иймээс авто замын хэсэгт байсан цахилгааны шонг өнгөрсөн шөнө зөөж, зорчих хэсгийг хэвийн болголоо. Мөн гүйцэтгэгч байгууллагыг хар жагсаалтад оруулж, холбогдох хуулийн хариуцлага тооцно" гэдгийг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.