УОК-ын шийдвэрээр ой хээрийн түймэрт өртсөн 4 өрхөд иж бүрэн 5 ханатай гэр хүлээлгэн өглөө.
Тодруулбал, Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийн улмаас орон гэр нь галд өртсөн Цагааннуур сумын 3 өрх, Зүүнбүрэн сумын 1 өрхөд гэр олголоо. Дээрх өрхүүдэд олгож байгаа гэр нь шал, 2 давхарга бүхий иж бүрэн 5 ханатай юм. Энэхүү гэрийг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өнөөдөр хүлээлгэн өгчээ.