Австрийн эмч нар Төмөр замын төв эмнэлэгт зочилжээ

Австрийн эмч нар Төмөр замын төв эмнэлэгт зочилжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений айлчлалын бүрэлдэхүүнд Австрийн талаас соёл, урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөлөл багтсан.

Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Австрийн “SANLAS” группийн ерөнхий захирал хатагтай Катарина Пүлзер, Санхүү, бизнес хөгжлийн асуудал хариуцсан захирал ноён Грегор Шиппер нар УБТЗ-ын Төв эмнэлэгт зочилж, тус эмнэлгийн эмчилгээ үйлчилгээтэй танилцлаа.

УБТЗ-ын Төв эмнэлгийн дарга Х.Баянмөнх өөрийн эмнэлгийн талаар зочдод дэлгэрэнгүй танилцуулж, эмнэлгийн удирдлага, менежмент, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв. “SANLAS” групп нь яаралтай эмнэлгийн тусламж, сэргээн засах эмчилгээ, асаргаа сувилгаа, зөвлөх үйлчилгээ, удирдлагын менежмент, зочид буудлын үйлчилгээ  үзүүлдэг Вена болон бусад хотуудад олон салбартай нэртэй том  бизнесийн толгой компани юм.