Улсын циркийг хувьчилснаас хойш циркчид харьяалагдах газаргүй арав гаруй жил болж байгаа билээ. Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр/2025.05.29/ “Сэлбэ дэд төв” бүтээн байгуулалтын нээлтийн үеэр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Улсын циркийг Сэлбэ хотод байгуулна” гэжээ.
Тодруулбал Соёлын хамгийн том үйлчилгээ болох Монгол Улсын циркийг Сэлбэ хотод байгуулахаар Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яамтай тохиролцож, төлөвлөлтөө хийсэн" гэдгийг яриандаа онцолсон байна.
Эргэн сануулахад Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Номин циркчдэд “Ногоон нуур”-ын газрыг өгнө хэмээн амалсан бөгөөд циркчид тэр газар дээр монголын ард түмний хандиваар цирк барих хүсэлтэй байгаа талаар бид урд нь сурвалжилж байсан билээ. Холбогдох нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.