Хүн амын гуравны нэгийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна

Хүн амын гуравны нэгийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна

Үндэсний статистикийн хорооноос явуулсан 2024 оны хүн амын тооллогоор Монгол Улсын нийт хүн ам 3.544.835 байна. Үүнээс 1.3 сая буюу 36.2 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд байжээ. 

Нийт хүүхдүүдийн 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй юм. 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд нийт 1 сая 63 мянган хүүхэд суралцжээ.