Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг зургаадугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөсөн байна. “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй түшиц хана барих ажил үргэлжилж байна. Одоогоор 1.4 км урт үргэлжлэх дангаас 1.2 км-ийг бариад байгаа ажээ.
Тус бүтээн байгуулалтын ажлыг хийж буй “Билгүүн Монгол констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд "түшиц хана барих ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна" гэж тус компаниас мэдэгдсэн байна. Түүнчлэн түшиц ханыг хийж дууссаны дараа голын голдирол тохируулга, угаагдлаас сэргийлэх хашлага хайс, чулуун бэхэлгээ хийх зэрэг ажлыг наймдугаар сарын 30-нд хийж дуусгахаар төлөвлөж буй аж.