"Зуны зугаа" шоу тоглолтын үеэр "Гуяны ил шархтай" гурван хүн ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ

"Зуны зугаа" шоу тоглолтын үеэр "Гуяны ил шархтай" гурван хүн ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ

Өнгөрөгч бямба гарагт буюу тавдугаар сарын 31-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон “Зуны зугаа-2025” шоу тоглолтын үеэр эмх замбараагүй байдал үүсэж, цөөнгүй иргэн тэр дундаа өсвөр насны хүүхдүүд хутгалуулсан тухай мэдээлэл цахим сүлжээнд гарсан.

Тэгвэл энэ өдөр тус тоглолтын үеэр гэмтэж бэртсэн гурван хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ. Дээрх тохиолдлын хувьд 15, 16, 20 настай үйлчлүүлэгч байсан бөгөөд “Гуяны ил шархтай” гэсэн оноштойгоор яаралтай тусламж үзүүлж, харьяа дүүргийн эмнэлгийн хяналтад буцаасан байна.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө