Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Ерөнхий сайдад итгэл үзүүлэхээр болсон. Гэхдээ энэ бол эцсийн шийдвэр биш. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Үүнтэй зэрэгцэн Төв талбайд “Огцрох амархан” жагсаал өргөжиж, иргэд нэмэгдсээр байна.
ВИДЕО:
Жагсаал 16:00 цагийн байдлаар талбайг дүүргэж, илүү олуулаа болсон байлаа. Жагсагчдын зүгээс Ерөнхий сайдад төрийн байгуулалтын байнгын хорооноос итгэл үзүүлэх шийдвэр гаргасанд "Бухимдалтай байна", "Гутарч байна" хэмээн байр сууриа илэрхийлцгээсэн юм.