ФОТО: "Огцрох амархан" жагсаалд оролцогчдын тавьсан шаардлага биелсэн тул биет жагсаалаа дуусгана гэв

ФОТО: "Огцрох амархан" жагсаалд оролцогчдын тавьсан шаардлага биелсэн тул биет жагсаалаа дуусгана гэв

Төв талбайд 21 хоногийн турш үргэлжилсэн "Огцрох амархан" тайван жагсаал өнөөдөр /2025.06.03/ төв талбайд үргэлжилж байна.  

ВИДЕО: 

Жагсагчдын зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардаж байсан. Улмаар өчигдөр УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар болсон билээ. Мөн хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарахаа мэдэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Үндсэн хуульд" өөрчлөлт оруулахгүй гэдгээ өнгөрсөн хугацаанд гурван удаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл жагсагчдын тавьсан гурван шаардлага гурвуулаа тодорхой хэмжээнд зорилгоо биелүүлсэн байна.   

Тэгвэл өнөөдөр төв талбайд тайван, эрх чөлөөт жагсаалд 21 хоногийн турш жагссан, үгээ хэлсэн, үнэн мөний талд байсан жагсагчид цуглаад байна. Өнгөрсөн өдрүүдэд тус жагсаалд олон мянган хүн нэгдсэн бөгөөд 200 мянга гаруй иргэн шаардлагад гарын үсгээ зурсан.