Улаанбурханаар өвдсөн гурван хүүхдийн биеийн байдал маш хүнд байна гэв

Улаанбурханаар өвдсөн гурван хүүхдийн биеийн байдал маш хүнд байна гэв

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар танилцууллаа. 

Өнөөдрийн /2025.06.04/ байдлаар:

  • Нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5309,
  • эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 617,
  • гэрээр 1163,
  • эдгэрсэн 3527,
  • хавьтал 36307,
  • нас баралт хоёр байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр зургадугаар сарын 3-ны байдлаар ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт найман бага насны хүүхэд улаанбурхан өвчний хүндрэл, амьсгалын замын дутагдлын байдалтай эмчлэгдэж байгаа.

Гурван хүүхдийн биеийн байдал маш хүнд, зохиомол амьсгалын аппараттай эмчилгээ хийлгэж байгаа. Эдгээр хүүхдүүд бүгд вакцин хийлгээгүй. Тийм учраас маш хүнд тусаж байна.

Үүнээс долоон хүүхэд нь вакцин хийлгэх нас нь болоогүй буюу 0-8 сартай хүүхдүүд байна. Харин үлдсэн хоёр хүүхэд хавсарсан хүнд өвчний улмаас вакцин хийхгүй хүнд заалттай тул вакцин хийлгээгүй маш хүнд өвдөж байна. ХӨСҮТ-д нийт 164 (0-2 насны) хүүхэд улаанбурхан өвчний оношоор хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй эсвэл дархлаажуулалтын бүрэн тун аваагүй буюу нэг тунтай хүүхдүүд байгаа. Тиймээс хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах шаардлагатай байна.