"Хагалгаанд орох заалттай хоёр настай хүүг БНСУ-д хорьсон гэх асуудал нь хоёр жилийн өмнөх мэдээлэл бөгөөд тухайн үед арга хэмжээ авсан" гэж ГХЯ-наас мэдээллээ

"Хагалгаанд орох заалттай хоёр настай хүүг БНСУ-д хорьсон гэх асуудал нь хоёр жилийн өмнөх мэдээлэл бөгөөд тухайн үед арга хэмжээ авсан" гэж ГХЯ-наас мэдээллээ

БНСУ-д Монгол Улсын иргэн, 2 настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон талаар мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. 

Тодруулбал, БНСУ-ын MBC телевизийн мэдээгээр уг мэдээлэл цацагдсан бөгөөд БНСУ-ын хууль хяналтын байгууллага гадаад иргэдийг баривчилгаа нэрийн доор орон гэрээс нь баривчлах, бага насны хүүхдийг насанд хүрэгчдийн хорих ангид хорьсон Хууль Зүйн яам, Сувон иммегрэшн CCTV( камерын бичлэг) задарсан агуулгатай мэдээлэл байсан юм. Бичлэгт гарсан тухайн хүү хүнд өвчтэй хагалгаанд орох заалттай байсан ч үл тоомсорлон хорьсон талаар мэдээлж байгаа юм.

Энэ талаар ГХЯ-наас тодруулахад, "Тухайн мэдээлэл нь 2023 оны зургаадугаар сард гарсан мэдээлэл бөгөөд тухайн үед холбогдох дэмжлэгийг үзүүлж шийдвэрлэсэн байна" гэлээ.