Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 27, 28-нд "Даншиг наадам-Хүрээ цам" болно

Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 27, 28-нд "Даншиг наадам-Хүрээ цам" болно

Манай улсад ирдэг жуулчдын анхаарлыг ихээр татдаг “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг зургадугаар сарын 27, 28, 29-нд зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 166 тоот захирамжаар даншиг наадам зургаадугаар сарын 27, 28, 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт болно. Наадмын хурдан морины уралдааныг Хүй долоон худагт, харин үндэсний болон буриад, өвөрмонгол бөхийн барилдаан, цам харайх ёслол тэргүүтэй шашны зан үйлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд, сур, шагайн харвааг сур, шагайн асарт зохион байгуулна.

Ташрамд сонирхуулахад, “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг 2015 оноос сэргээн зохион байгуулж эхэлсэн бөгөөд жил бүрийн наймдугаар сард болдог байсныг 2025 оноос өөрчилж байгаа юм.