Нийтийн тээврийн зарим чиглэлд автобусны үйлчилгээ эхлэх цагийг урагшлуулжээ

Нийтийн тээврийн зарим чиглэлд автобусны үйлчилгээ эхлэх цагийг урагшлуулжээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийг зургаадугаар сарын нэгнээс 7:00-16:00 болгосонтой уялдуулан нийтийн тээврийн 20 чиглэлд автобусны үйлчилгээ эхлэх цагийг урагшлуулжээ.

Тодруулбал, “Зунжин” худалдааны төв, Архивын ерөнхий газар, Нисэх, Баянхошуу, Өлзийт хороолол, Найрамдал, Налайх, Зүүнсалаа, Шаргаморьт зэрэг 20 чиглэлийн автобус өглөө 5:30 цагаас иргэдэд үйлчилж байна. Нийтийн тээврийн бүх чиглэлийн автобус орой 22:30 цагт буух хуваарьтайг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус өдөрт 130 чиглэлд 1100 гаруй автобус иргэдийг тээвэрлэж байна. 

 




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө