Бээжин-Улаанбаатар чиглэлийн 23 дугаар галт тэрэг цар тахлаас хойш таван жилийн дараа анхны аяллаа хийн "Улаанбаатар” өртөөнд иржээ.
Энэхүү галт тэрэг нь “Хятадын төмөр замууд” корпорацын харьяа Бээжингийн төмөр замын хариуцан аялуулж буй галт тэрэг юм. Цаашид долоо хоног бүрийн мягмар гарагт Бээжин хотоос хөдөлж Улаанбаатарт лхагва гарагийн 14:35 цагт ирнэ. Харин Улаанбаатар-Бээжин чиглэлийн 24 дүгээр галт тэрэг пүрэв гарагийн 07:18 цагт хөдөлж баасан гарагийн 14:35 цагт Бээжин хотод очно.
Бээжин-Улаанбаатарын зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн сэргэснээр Хятадын талтай олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг цар тахлаас өмнө аялуулж байсан бүх чиглэлд сэргээв. Өмнө нь Улаанбаатар-Эрээн, Улаанбаатар-Хөх хот чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээсэн юм.