ОХУ хил нэвтрүүлэх журмаа шинэчилж, иргэдийг дайны сэдэвтэй пост, зургаа устгаж, хил нэвтрэхийг анхааруулжээ

ОХУ хил нэвтрүүлэх журмаа шинэчилж, иргэдийг дайны сэдэвтэй пост, зургаа устгаж, хил нэвтрэхийг анхааруулжээ

Оросын Холбооны Улсын Засгийн газрын шийдвэрээр тус улсад зорчих визийн шаардлагаас чөлөөлөгдсөн Казакстан, Монгол Улсын иргэдийг 2025 оны зургаадугаар сарын 30-наас эхлэн шинэ журмаар улсын хилээр нэвтрүүлэхээр болжээ. Тодруулбал, та ОХУ-д зорчих гэж байгаа бол дараах зүйлд анхаарах хэрэгтэй.

1. ОХУ-д зорчихоосоо 72 цагийн өмнө Gosuslugi.ru сайтаас “Госуслуги RuiD” аппликейшнийг гар утсандаа суулгаж, дараах мэдээллийг бүртгүүлнэ:

-Овог нэр, төрсөн он, сар, өдөр;
-Паспортын мэдээлэл;
-Зорчих өдөр, байршил;
-Цээж зураг оруулах;
-Эмнэлгийн даатгал хавсаргах;

Ингээд бүртгэл амжилттай болсны дараа танд QR код олгогдох аж. Хэрэв тухайн QR-ийг аваагүй тохиолдолд ОХУ-ын хилээр нэвтрэх боломжгүй байна.

2. Энэхүү бүртгэлийг дараах хүмүүс бүртгэл хийхгүй байж болно. Үүнд ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүд, тус улсад түр болон байнга оршин суух зөвшөөрөл бүхий иргэд, ОХУ-ын улсад нэвтрэх бүх төрлийн визтэй иргэд, 6-гаас доош насны хүүхэд.

3. Мөн ОХУ-д зорчих гэж буй иргэд дараах зүйлд анхаарах хэрэгтэй. Олон нийтийн цахим сүлжээнд Украины далбаа, дайны эсрэг пост, хаштаг, лайк, коммент гэх мэт зүйлс ашигласан бол цахим сүлжээг түр хаах, цахим сүлжээнд байршуулсан улс төр, дайны сэдэвтэй пост, зураг байршуулсан бол устгах шаардлагатайг анхааруулсан байна.