Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29...+34 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +20…+22 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.