Ирэх долоо хоногт зарим нутгаар 36 хэм хүрч хална

Ирэх долоо хоногт зарим нутгаар 36 хэм хүрч хална

Ирэх долоо хоногийн баасан гариг буюу зургаадугаар сарын 13-ны өдөр Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар өдөртөө +28-/+30/ хэм, 14-ний Бямба гаригт Дорноговийн нутгаар өдөртөө +32-/+34/ градуст хүрч халахыг Ус цаг уур орчны газраас сэрэмжлүүллээ.

Тухайлбал, Дорноговийн Хөвсгөл, Зүүнбаян, Улаанбадрах сумдын нутгаар +34+36 градус, Хатанбулаг, Замын-Үүд, Өргөн, Алтанширээ, Эрдэнэ сумдын нутаг, Сайншанд хот орчмоор +32+34 градуст хүрч халах төлөвтэй байгаа тул малчид, иргэдэд хэт халалтаас сэргийлэхийг анхаарууллаа. Түүнчлэн, Замын-Үүдээс Сайншанд, Улаанбаатар чиглэлд ачаа тээвэрлэж буй ачааны автомашинууд ачаа тээвэрлэх явцдаа удаа дараа шатсан тохиолдол бүртгэгдсээр байна. Иймд шатдаг хий зэрэг шатамхай бодисыг бусад ачаатай холихгүй, галын аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан нөхцөлд тусад нь тээвэрлэх шаардлагатайг холбогдох байгууллагууд анхааруулж байна.