Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар /2025.06.09/ улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 6046 байна.
Мөн гэрээр эмчлүүлж байгаа 832, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 616, хавьтал 36.307, нас баралт хоёр байна. Насны бүлгээр нь авч үзвэл 10-14 насны хүүхэд улаанбурхан өвчнөөр их өвдөж байна гэж албаны эх сурвалж онцоллоо.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй хүүхдүүд тус өвчнөөр өвдөж байгааг албанынхан анхааруулсаар байна. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтойг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.
Б.ЭНХМАА